Халх голын сав газраар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ мэдээллээ.
Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи ихэнх нутгаар
баруун хойноос секундэд 6-11, зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар
дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 4-9, Их нууруудын хотгор, говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18, бусад нутгаар 8-13
градус дулаан байх юм.
Улаанбаатар хот
орчмоор багавтар үүлтэй, хур
тунадас орохгүй, салхи баруун
хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 10-12 градус дулаан, Багануур орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун
хойноос секундэд 7-12 метр, өдөртөө 9-11
градус дулаан байх ажээ.
Тэрэлж орчмоор багавтар
үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун
хойноос секундэд 5-10
метр, өдөртөө 7-9 градус дулаан байна.