“Чөлөөлье, нөлөөлье” аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албанаас санаачлан “Чөлөөлье, Нөлөөлье” аяныг эхлүүллээ.
Тус аяны зорилго нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл, харилцан хүндэтгэлийг нэмэгдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
Аяны хүрээнд
нийтийн тээврийн болон авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын
хөвөөгөөр зорчиж буй мопед, скүүтэр зэрэг моторт бус тээврийн хэрэгсэлд зам
тавьж өгөх, харилцан ойлголцож, замын хөдөлгөөний дүрмийг хүлээцтэй, соёлтой
мөрдөхийг уриалж байгаа юм.