Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-17 14:29:03

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 17-ныг дэлхий нийтээр Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр болгон тэмдэглэдэг.


 Гадаадын 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладгийг ОБЕГ мэдээлжээ. 


Монгол Улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон юм. ОБЕГ нь 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн үйл ажиллагааг дэмжин, хүүхдийн эрхийг дээдлэн, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байна.


Манай улсын 3.5 сая хүн амын 1.1-1.2 сая буюу 30-35 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ