ӨНӨӨДӨР: “Эрх зүйн процесст хиймэл оюуныг ашиглахад хүний эрхийг хангах нь” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-17 07:23:01

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 

09:00 цагт: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Эрх зүйн процесст хиймэл оюуныг ашиглахад хүний эрхийг хангах нь” эрдэм шинжилгээний хурал Хуульчдын ордонд болно.

12:00 цагт: Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор, найруулагч Л.Лхаасүрэнгийн 80 жилийн ойн “Хүндэтгэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Д.Батжаргалын “Тогос хангайгаас тэнгэр элс” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.


Хилийн чанадад: 

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

-БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг” гурав дахь жилдээ болж байна.

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Вашингтон хотноо Олон Улсын Валютын СанДэлхийн банкны хаврын чуулга уулзалт болжТөв банкуудын ерөнхийлөгчСангийн сайд нар дэлхийн эдийн засагсанхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 


Орон нутагт: 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын ивээл дор аймгийн ахмадын нумт харвааны 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир спортын ордонд болно.

Холбоотой мэдээ