ДАРХАН-УУЛ: Энэ жил 19317 га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-26 17:48:04

Дархан, 2026 гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ жилийн хаврын тариалалтыг аймгийн ХХААГ-аас 19317 га талбайд тариалахаар зорилт дэвшүүлжээ. Үүнээс үр тариа 15149, буудай 15012 га талбайд тариалах урьдчилсан төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ оны хаврын тариалалтад зориулж 14683 га талбайд уринш хийжээ.


Хүнсний ногооны хувьд өнгөрсөн жил 1938 га-д тариалсан бол энэ жил нэмэгдүүлж 2229 га талбайд тариалахаар зорьж байна гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Гантөгс мэдэгдлээ.


Нийт арван төрлийн таримал тарихаар төлөвлөсөн бөгөөд вандуй, арвай, эрдэнэ шишийг өнгөрсөн жилийнхтэй ижил талбайд буюу 10-15 га-д тариалах бол хошуу будаа 100 га, төмс 223 га, малын тэжээл тарина. Харин рапс буюу тосны ургамал өнгөрсөн жил 2125 га-д тариалсан бол энэ жил 1488 болж буурчээ.


Улаанбуудайн үрийн тухайд 1501.5 тн дутагдалтай байгаа гэдгийг онцолж байна. 

Холбоотой мэдээ