Талархлын баяраар америкчууд 44.5 тэрбум доллар үрсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-28 11:45:57

ВАШИНГТОН. /Xinhua/. Энэ оны Талархлын баярын үеэр америкчууд 44.5 тэрбум доллар үрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос арай доогуур үзүүлэлт юм гэж АНУ-ын Жижиглэн худалдааны холбоо мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас ням гараг хүртэл үргэлжилсэн Талархлын баярын амралтын өдрүүдэд 154 сая гаруй иргэн худалдан авалт хийсэн нь 2015 оныхоос 2 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд 151 сая хүн худалдан авалт хийж байжээ.

Энэ амралтын өдрүүд жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүндхэн байсан боловч гайхалтай хямдралууд зарласан  учраас худалдан авагчдад таатай өдрүүд байлаа. Худалдан авалт хийсэн гурван хүн тутмын нэгнийх нь хувьд худалдан авсан бүх зүйл нь хямдралтай байсан гэж АНУ-ын Үндэсний жижиглэн худалдааны холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Мэтью Шей ярилаа.

Энэ оны Талархлын баярын үеэр нэг хүн дунджаар 289.19 доллар зарлагадсан нь өнгөрсөн оныхоос /299.6 доллар/ буурсан үзүүлэлт ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ