Георгий Квирикашили Гүржийн Ерөнхий сайдаар томилогдлоо

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-11-28 11:20:56

ТБИЛИСИ. /TASS/. Гүржийн Ерөнхий сайдаар Георгий Квирикашилиг томилох тухай зарлигт Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили гарын үсэг зурсан тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.

Георгий Квирикашили болон шинэ Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаагаа Гүржийн парламент батлан баримт бичгийг Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид илгээсэн байна.

Гүржийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын тэргүүн юм. Харин Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд түүний эрх мэдэл нэлээд хязгаарлагдмал ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ