СЭЛЭНГЭ: Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн төв байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Иймээс төрийн бодлогыг орон нутагт амжилттай
хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран аймгийн ажиллах
хүчний зах зээлийг хөгжүүлэх, иргэдэд тогтвортой ажлын байртай болох боломжийг
нэмэгдүүлэн ажиллах нь чухал
алхам болно
хэмээн үзэж байгаа юм.
Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон удирдлагын баг Хөдөлмөр Халамжийн
үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Эрдэнэбаяр, “Оюуны өгөөж тэмүүлэл” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Оюун нарыг хүлээн авч
уулзан санал солилцлоо.
Аймгийн дарга дээрх байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын
хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцоод дэмжин ажиллана гэлээ.
“Оюуны
өгөөж тэмүүлэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь Нийгмийн зорилтот
бүлгийн хөгжил, хамгааллыг дэмжих, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, хувь
хүний хөгжил, хүний эрхийг хамгаалах, урлаг спортыг дэмжих чиглэлээр сургалт
хөгжлийн болон зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хамтран ажиллах чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг байна.
Мөн
“Хөдөлмөрийн хувийн бирж”-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа бөгөөд энэхүү
төвөөрөө дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн аж
ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүний нөөцийн хэрэгцээгээ мэргэжлийн
түвшинд, зохион байгуулалттайгаар хангаж, сул ажлын байрыг нөхөх, орон нутгийн иргэдэд хөдөлмөр
зуучлал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хувийн үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа гэв.
Улаанбаатар