СЭЛЭНГЭ: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, төвлөрлийг бууруулах асуудлыг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Сэлэнгэ аймгийн
Засаг даргатай хамтран ажиллах гэрээний заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлыг өчигдөр цахимаар зохион байгууллаа.
Тус хуралдаанаар Эрүүл мэндийн
газрын Хяналт шалгалтын хэлтсээс 2022-2025 онд хэрэгжүүлсэн эрүүл ахуй, халдвар
хамгааллын чиглэлээр явуулсан хяналт шалгалтын үр дүн, аймгийн Нэгдсэн
эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, төвлөрлийг бууруулах 2
асуудлыг хэлэлцлээ.
Цахим хуралд аймгийн Эрүүл
мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Аймгийн Засаг даргын тухайд цаашид
хяналт шалгалттай холбоотой асуудлаар холбогдох хэлтсүүд анхаарч ажиллах. Мөн цэвэрлэх
байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх. Аймаг сумдын
боловсролын байгууллагын удирдлагуудад хүүхдийн хоол үйлдвэрлэлийн талаарх
нэгдсэн сургалт өгөх.
Мөн аймгийн хэмжээний ундны
усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хамгаалалтын бүсийн дэглэмийг
сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанарт
анхаарах, урьдчилсан сэргийлэх үзлэгийн багц гаргах, хавдар, гэмтлийн тусламж
үйлчилгээг сайжруулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох газруудад үүрэг болголоо.