Иххэт сумыг зудын эрсдэлтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-21 16:38:59

Дорноговь  аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээс үзэхэд зудын  хамгийн эрсдэлтэй газрын тоонд Иххэт сумыг нэрлэжээ.

Тус сумын Зүлэгт багийн хойд хэсэг Бүрдэнэ багийн нутаг бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Мөн Мандах,  Хатанбулаг сумын баруун хэсэг, Хөвсгөл, Даланжаргалан, Эрдэнэ сумын зарим нутаг зудын  хамгийн бага эрсдэлтэй, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх сум зудын бага эрсдэлтэй, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан сумын баруун хэсгээр дунд эрсдэлтэй байгаа аж.

Ирэх 12 дугаар сард Дорноговь аймагт орох хур тунадасны хэмжээг харахад Хатанбулаг сумын өмнөд хэсгээр дунджаас ахиу, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

Энэ сарын 21-ний байдлаар Дорноговь аймагт хур тунадас ороогүй, цаг агаар хэвийн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ