Өрхийн орлого буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-20 16:52:38
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2016 оны 3 дугаар улиралд 854.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувь болон буурчээ.

Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 927.1 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.5 мянган төгрөг буюу 1.0 хувиар буурсан байна.

Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, 2016 оны 3 дугаар улиралд 300.0 мянгөн төгрөгөөс доош орлоготой өрх 124.0 мянга болсон нь нийт өрхийн 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ хэмжээний зарлагатай нийт өрхийн 9.2 хувийг эзэлж байна.

Мөн 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 153.3 мянга буюу нийт өрхийн 17.8 хувийг эзэлж байгаа бол энэ хэмжээний зарлагтай нийт өрхийн 16.7 хувийг эзэлж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ