Засаг даргыг “Боловсролын хөгжилд ээлтэй, шилдэг төрийн түшээ”-гээр өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:16:37

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн  9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар Аймгийн засаг дарга Д.Баярбатыг “Боловсролын хөгжилд ээлтэй, шилдэг төрийн түшээ”-гээр өргөмжиллөө.

Хүндэт өргөмжлөлд тодотгохдоо боловсролын хөгжил, шинэчлэлийн их үйлдсэд эрдэм ухаан, авъяас чадвараа зориулан,оюуны хөрөнгө оруулж,сурган хүмүүжүүлэх ажилд бодитой дэмжлэг үзүүлж байгааг тань өндөрөөр үнэлж, “Боловсролын хөгжилд ээлтэй, шилдэг төрийн түшээ” хэмээн алдаршуулав хэмээжээ. Засаг дарга Д.Баярбат нь 1992-1993 онд Зуунмод сумын Монгени, 5-р сургуулийн технолиогийн багшаас ажил, мэргэжлийн гараагаа эхэлсэн. Энэ ч утгаараа боловсролын салбарын бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжиж, иржээ.  

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ