Арваннэгдүгээр сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-09 09:02:46

09.00 цагт ШУТИС-д "Инженерийн боловсрол-55" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт ШУА-ийн Нэгдсэн II байрны 4 давхарт “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Premium Palace-т “Дэлхийн болон үндэсний түвшиний Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг оролцоо" семинар болно.

10.00 цагт НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт МҮХАҮТ-д “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийн хүрээнд “Үндэсний чанарын шагнал” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ