Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-05 08:47:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Монгол-Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар бага зэрэг дулаарна.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5- +10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17- +22 градус, бусад нутгаар +11- +16 градус дулаан байна.

Холбоотой мэдээ