Инфляц улсын хэмжээнд 9.6 хувьтай гарахад хүнсний барааны үнэ нөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-17 14:30:31

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Инфляц энэ оны эхний сард 9.6 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөнийг  Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Инфялц өсөхөд хүнсний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 2.7 нэгжээр буюу 28 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ. Түүнчлэн орон сууц, ус, цахилгааны түлш 22.4, боловсролын үйлчилгээ 18.6, хувцас, бүс бараа, гутлын үнэ 9.8 хувиар өссөн байна. Үнийн өсөлт нь цалин, тэтгэвэр, цахилгааны тариф нэмэгдсэнтэй холбоотойг албаныхан тайлбарлав. Тухайлбал, тог цахилгааны үнэ нэмэгдхээс өмнө инфляц 7.0 хувьтай байсан бол одоо 9.6 хувь болсныг Үндэсний статистикийн хорооны Үнийн статисктийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил тодотголоо.



 

Холбоотой мэдээ