БАЯН-ӨЛГИЙ: Малчин өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-23 14:42:53

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Баяннуур, Сагсай сумын 70 малчин өрхөд бэлэн мөнгөний болон малын эрдэст тэжээлийн тусламж үзүүллээ.


Монголын улаан загалмай нийгэмлэг зудын хариу арга хэмжээний хүрээнд олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн Алтай, Баяннуур, Сагсай сумын 70 малчин өрхөд тусламж үзүүллээ.

 

Тусламжийг Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.

 

Тусламжийн багцад нэг малчин өрхөд 550,000 төгрөгийн бэлэн мөнгө болон малын эрдэст тэжээлийн багц багтжээ.

 

Аймгийн Улаан загалмайн хороо хүмүүнлэгийн тусламжийг шуурхай хүргэх, гамшгийн хариу арга хэмжээ авах, төрд нэмэлт хүч болж ажиллах үүргээ амжилттай биелүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхтэй явуулж буйд иргэд талархалтай хандаж байгааг Алтай сумын иргэн А.Мухият илэрхийллээ.

Холбоотой мэдээ