УВС: Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг тавдугаар сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-15 14:07:58

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын явц 80 гаруй хувьтай байна. Урьдчилсан байдлаар тавдугаар сарын 17-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Эмнэлгийн өргөтгөлийн барилга 3.6 сая долларын төсөвт өртөгтэйгээр барьж байгаа бол эмнэлгийн тоног төхөөрөмж 1.2 сая доллар, мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмж 0.3 сая долларын төсөвт өртөгтэй нийлүүлэх юм.


Ямартай ч тус өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Увс аймгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, илүү түргэн шуурхай, чанартай болох юм.

 

Холбоотой мэдээ