Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-12 10:34:41

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө холимог багийн барилдаанаар үргэлжилж байна.


Холимог багийн барилдаанд 11 баг оролцож байгаа юм. Энэ сарын 10, 11-нд ганцаарчилсан барилдааны аваргууд тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн жинд хоёр, эрэгтэйчүүдээс гурван шинэ аварга төрлөө. Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, Б.Сүхбат нар улсын аваргад дөрвөн жил дараалан түрүүлсэн онцгой амжилтын эзэн болсон бол гавьяат тамирчин Л.Энхрийлэн дээд жинд буюу 63 кг-д анх удаа алтан медаль хүртлээ. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү 32 насандаа анх удаа улсын аварга болов.


Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.

Эмэгтэй

48 кг: Ж.Анударь (Женко)

52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)

57 кг: М.Ичинхорлоо (Алдар)

63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)

70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)

-78 кг: О.Хүслэн (Сүлд)

+78 кг: А.Адъяасүрэн (Алдар)

Эрэгтэй

60 кг: Б.Сүхбат (Женко)

66 кг: Ё.Басхүү (Хилчин)

73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)

81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)

90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)

-100 кг: А.Энхбаяр (Алдар)

+100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)


Дашрамд сонирхуулахад, уг тэмцээн нь Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмээр зохион байгуулж буйгаараа онцлогтой. УАШТ-ий барилдааны агшнуудаас хүргэе. 



















Холбоотой мэдээ