Самбо бөхийн ДАШТ-ээс Монголын самбочид зургаан медальтай ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-11 10:24:55

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Самбо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж, манай улс зургаан медальтай эх орондоо ирж байна.


Тэмцээнд 86 орны 800 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг нэг алт, хоёр мөнгө, гурван медаль хүртжээ. Манай тамирчдаас +98 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Пүрэвдорж мөнгө, эмэгтэй байлдааны самбын 72 кг-ын жинд У.Анужин хүрэл, 52 кг-д Г.Ганцэцэг мөнгө, спорт самбоор 54 кг-д Н.Баярмаа хүрэл медалиар энгэрээ мялаав. Д.Пүрэвдоржийн хувьд 2019 онд дэлхийн аварга болж байсан бол 2022 онд мөнгө медаль хүртэж байв.


Харин сүүлийн өдөр буюу өчигдөр байлдааны самбын 58 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Баяндүүрэн алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо. Тэрбээр хоёр жилийн өмнө Киргизийн Бишкек хотод болсон ДАШТ-д түрүүлж байсан юм. Түүний хувьд байлдааны самбоор дэлхийн хошой аварга болсон анхны монгол тамирчин болж байна. Мөн 71 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн хүрэл медалиар энгэрээ мялаав. 



Холбоотой мэдээ