Б.Эрдэнэчимэг: Манайх шилмүүст болон навчит 23-25 төрөл зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж байна
ТЭРБУМ МОДСүхбаатар,
2024 оны аравнэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ойн модны салбарын 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй
холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа Ойн
мэргэлжийн байгууллагын нэг “Ойн баясах” ХХК-ийн ерөнхий инженер, Ойн гавьяат
ажилтан Б.Эрдэнэчимэгтэй цөөн хором
хөөрөлдлөө.
-Танд ойн
модны салбарын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та хэзээ, ямар сургууль
төгсөв. Мэргэжилдээ үнэнч яваа ойн цөөхөн инженерүүдийн нэг гэж сонссон?
-Баярлалаа.
Би 1977-1982 онд ХААДС-ийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн.
Тэр цагаас хойш тасралтгүй энэ салбартаа хүчин зүтгэж явна. Одоо “Ойн баясах” ХХК-ийн ерөнхий инженерээр
ажиллаж байна.
-Танай
компани өнгөрсөн хугацаанд хэчнээн га-д ойжуулалт хийв?
-Манай
компани Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд 1050 га, Алтанбулаг сумын нутаг
дахь Их дүгэрээд 80 га-д, нийтдээ 1330 га газарт ойжуулалт хийсэн. Өнөөдөр
тэдгээр моднууд 20-30 нас хүрсэн өтгөн ой болон ургаж байна.
-Мэргэжлийн
байгууллагын тухайд голлон гүйцэтгэсэн ямар ажил байдаг вэ?
-Манай “Ойн
баясах” ХХК-ийн хамт олон, хамгийн анх Тужийн нарсанд арчилгааны огтлолыг
мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага гэдгээрээ бахархаж
явдаг.
-Одоо
танай компани хэчнээн га талбайд мод үржүүлгийн ажил хийж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацаа гадагш гаргаж байна уу?
-"Ойн
баясах" ХХК 3.5 га газарт мод
үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулдаг. Бид шилмүүст болон навчит 23-25 төрөл
зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж
байна. Манай мод үржүүлгийн газар жилд 500-600 мянгаар тоологдох стандартын тарьц суулгацыг тарьж, ургуулан улсад
болон иргэдэд нийлүүлж байгаа.
Мөн үйлчлүүлэгчийн
хүсэлтээр Цонжин болдогт байрлах 2 га газарт агч, голт бор, монос, далан
хальс зэрэг гоёлын болон мөнх ногоон нарс зэрэг 500 гаруй модыг тарьж хүлээлгэн
өгсөн.
Ажиглаад байхад Цонжин болдогт ногоон байгууламжтай газар ховор харагдсан.