ОРХОН: Аймгийн далбааг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын далбааг
шинэчлэхээр
шийдвэрлэлээ.
Орхон аймгийн далбааг 2001, 2011 онд ИТХ-ын шийдвэрээр шинэчилж байсан бөгөөд тухайн үед аймгийн бэлгэ тэмдэг бүхий арслантай логог тусгаагүй юм. Иймд далбааг шинэчлэхээр зураач, урчууд,
гэрэл зурагчин,
мэргэжлийн дизейнар, иргэдээс санал асуулга авч, хэлэлцүүлэг
зохион байгуулсан байна.
Шинэ далбааны загварыг гурван хувилбараар гаргаж Засаг
даргын зөвлөл болон ИТХ-ын Зөвлөлд танилцуулж
хэлэлцүүлсний
дүнд далбааны дэвсгэрийг номин ногоон өнгөөр шинэчилж арслантай логог нэмж
тусгалаа.
Номин ногоон өнгө нь хүчирхэг байдал, итгэл найдвар, энх амгалан, баян чинээлэг, өнө мөнхийн болон Эрдэнэтийн овооны эрдэс баялгийг бэлгэджээ.