ДОРНОД: Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд 6137 малчин өрхөд 3,1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 7,7 сая толгой мал намаржиж байгаа юм.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд 3,8 сая толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж холбогдох байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 1,8 сая толгой мал, амьтан хамруулж урьдчилан сэргийлэх ажил 48,3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.