О.Есүгэн VII байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Парис-2024” Зуны спортын XXXIII наадмын буудлагын спортын эмэгтэйчүүдийн урт бууны 50 м-ийн гурван байрлалаас буудах буюу 3х20 дасгалын урьдчилсан буудлагад манай тамирчин олон улсын хэмжээний мастер О.Есүгэн 589 оноогоор дөрөвдүгээр байраар шигшээд шалгарсан билээ.
Тэрбээр суугаа байдлаас 193, хэвтээгээс 199, босоогоос 197 оноо авсан юм. Тэгвэл О.Есүгэн дөнгөж сая шигшээ буудлагад 407.6 оноогоор долоодугаар байрт шалгарлаа. Ингэснээр тэр Монголын урт бууны эмэгтэй мэргэн буучдаас түүхэн амжилтын эзэн болж байна.
Урт бууны дасгалд
эмэгтэйчүүдээс анх З.Батхуяг Олимпын наадамд оролцсон бол түүнээс хойш олон
улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, О.Есүгэн нар цэц сорьсон юм. З.Батхуяг, О.Есүгэн
нар хоёр удаа Олимпын эрхээ аван оролцов.
О.Есүгэн нь Монголын баг тамирчдаас "Парис-2024" олимпийн анхны эрхийг эх орондоо авчирсан юм.
Энэ төрөлд 32 буудагч урьдчилсан буудлагад цэц сорьсноос
АНУ-ын Саген Маддалена, БНХАУ-ын Жан Чүн Юүэ нар 593 оноогоор урьдчилсан
буудлагын Олимпын рекордыг шинэчилсэн
байна.