Наймдугаар сард хэт халах ч бороо хур элбэг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох нь.
Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж
температур нийт нутгаар олон жилийн
дунджаас дулаан, хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй. Агаарын температур нэг, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар
ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх бол эхний
10 хоногийн дунд, сүүлч,
хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр 10
хоногийн эхэн, сүүлч,
хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар
бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр
зуур ширүүсэж болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын
дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун,
Архангайн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох
төлөвтэй байна. Агаарын температур
нэгдүгээр 10 хоногийн эхэн,
хоёрдугаар 10 хоногийн сүүлч,
гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед ихэнх нутгаар ОЖД-аас
1-4°С-аар сэрүүн байна. Эхний 10
хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн
дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан буюу зарим үед өдөртөө 30 градусыг давж халах төлөвтэй
байна.
Нэгдүгээр 10
хоногийн эхэн, хоёдугаар 10
хоногийн эхэн, сүүлч үед
ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар орж, салхи борооны
өмнө түр зуур ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж
температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим,
хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлжээ.