Нийслэлийн гудамж талбайд сая гаруй цэцэг тариад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-18 09:48:34

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гудамж, талбайд одоогоор хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн 1.2 сая цэцгийг тариад байна.


Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламж байгуулжээ. Зарим иргэн цэцэгт байгууламжийг гишгэх, таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдэл гарч байгаа тул цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй, гишгэхгүй байхыг НЗДТГ-ын ХМОНХХ уриаллаа.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх зорилгоор 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөөд байгаа юм. 






Холбоотой мэдээ