Төрийн албаны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-22 16:59:51

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны энэ оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ.


Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий, энэ удаагийн шалгалтад 3411 хүн шалгуулж байна.Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээх хугацааг богиносгожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрдүүлээд байгааг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан тэмдэглэжээ.


Төрийн албаны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 22,24-нд үргэлжилж байна. Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байгаа юм.  

 

Холбоотой мэдээ