Боксын олон улсын хамтарсан бэлтгэл өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-20 11:08:19

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотын “Sheraton hotel”-д олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээний өмнөх олон улсын хамтарсан бэлтгэл болж өндөрлөлөө.


Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тус бэлтгэлд 14 орны 180 гаруй тамирчин хамрагдсан байна. Манай улсаас гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин бэлтгэлд оролцлоо. Гурав хоногийн дараа Монголын боксчид олимпын эрхийн олгох тэмцээнд өрсөлдөнө.


Эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 кг-д Х.Бекнур нар тулалдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар рингэнд гарахад бэлэн болжээ.



Холбоотой мэдээ