БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар ирэх өдрүүдэд салхи шуургатай байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.
Өнөө шөнө нутгийн зарим газраар, маргааш нутгийн ихэнх хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Энэ сарын 24-ний өдөр нутгийн хойд хэсгийн зарим газраар, 25, 26-ны өдөр зарим газраар бороо, хур тунадас, уулархаг нутгуудаар цас орох төлөвтэй.
Харин энэ сарын 24-27-ны өдрүүдэд нийт нутгаар өмнөх хоногуудаас сэрүүсэж
байгаа тул малчид, тээвэрчид, иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг
онцгойлон анхааруулж байна.