Аравдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-05 08:38:38

10.00 цагт УДБЭТ-т Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно.

10.00 цагт Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг танилцулна.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮЭХ-нд  Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос "Цахилгаан станцуудыг хувьчлах ёсгүй" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нарантуул зочид буудлын гуравдугаар давхарт Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээний нээлт болно.

14.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн боловсролын газрын 85 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийг Шадар сайд хүлээн авч уулзана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ