Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 09:31:25

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.


Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх мэдээллийг сонсоно.


Мөн 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсоно.


Харин Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.

Холбоотой мэдээ