Аравдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-04 08:39:21

09.00 цагт Оросын шинжлэх ухаан соёлын төвд Азийн орнуудаас ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт болно.

10.00 цагт НЗДТГ-т НЗД С.Батболд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзана.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх талаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ЭМЯ, НЭМХ-ээс дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан, томуу, хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар танилцуулна.

14.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт "Антибиотикийн зохистой хэрэглээ"-ний талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ