Макүшитад Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 11:06:00

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна.


Башёг есөн өдрийн дараа Такэрүфүжи нэг ч унаагүй тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас маэгашира Оносато найм, озэки Такакэйшо, Котоновака, маэгашира Шонанноүми нар долоон даваатай явна.


Харин озэки Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр өвдөг шороодсоноор тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгнээнд шилжиж, түрүүлэх боломж нь багаслаа. Тэгвэл озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр ээлжит даваагаа авч тавин хувийн боломжоо хадгалж үлдэв. Тэрбээр үлдсэн зургаан өдрийн барилдаанаас таван даваа авах даалгавартай.


Харү башёд барилдаж буй манай бөхчүүдээс макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар нэг уналгүй качигоши хийж, тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ.


Өнөөдрийн онцлох барилдаан

Такэрүфүжи-Оносато

Такакейшо-Дайейшо

Вакамотохарү-Хоошёорюү нарын хооронд болно.


Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи зиндаа

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-4 /өнжсөн/

З-О Киришима Б.Лхагвасүрэн 3-6

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  6-3

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6

Б-15 Рога А.Амарсанаа 5-4


Жюүрёо зиндаа

Б-2 Миторюү Б.Төрболд 6-3

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 6-3

Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 7-2

Б-9 Тамашохо Э.Энхманлай 3-6


Макүшита зиндаа

Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 4-1

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 1-3

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-3

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 1-4

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 1-3

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 4-0

Б-29 Казэноүми Ц.Билгүүн 1-4

З-46 Араүма Б.Төртогтох 2-3


Санданмэ зиндаа

Б-1 Токисома Б.Анхбаяр 2-2

З-15 Саданохикари Д.Наранцогт 3-1

Б-18 Сэнхо Жигүүр 1-3


Жонидан зиндаа

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-0



Холбоотой мэдээ