Дуучин Б.Амархүү Хэнтий аймагт аялан тоглолтоо толилуулах гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, Монголын поп дууны томоохон төлөөлөгч дуучин Б.Амархүү өнөөдөр Хэнтий аймгийн АДБ-ийн Хан Хэнтий чуулгад тоглолтоо хийх гэж байна.
Тоглолт өнөө орой 19 цагаас аймгийн АДБ-ийн Хан Хэнтий чуулгад ганцхан удаа тоглогдох бөгөөд уг тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнээр борлогджээ. Энэхүү тоглолтондоо нийт 20 гаруй дуугаа дуулж үзэгч түмэндээ толилуулж байгаа аж.
Түүний хувьд уржигдар Дорнод аймагт тоглолтоо хийсэн бөгөөд нөгөөдөр Сүхбаатар аймагт тоглолтоо хийх юм байна. Мөн Сайншандад 10 сарын 3-нд, Өмнөговьд 10 сарын 5-нд, Дундговьд 10 сарын 6-нд тоглохоор төлөвлөжээ.
Ийнхүү дуучин Б.Амархүү зүүн аймгуудаараа аялан тоглолтоо хийж ард түмэнтэйгээ уулзаж байгаа юм.
Хэнтий аймаг О.Буянхишиг