“FREEZONE” хамтлаг 10 жилийн дараа үзэгчидтэйгээ эргэн уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-14 10:19:36

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 1998 онд анх үүсэн байгуулагдаж, залуусыг байлдан дагуулж байсан “FREEZONE” хамтлаг 10 жилийн дараа сонсогч, фенүүддээ зориулан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах бэлтгэлээ хангажээ.


“Нутгийн чулуу”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Өвлийн шөнө”, “Чамдаа өгсөн хайр”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” хэмээх нэрсийг дуулмагц үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшин үлдсэн хөгжилтэй, гунигтай, сайхан дурсамжууд санаанд тань бууж байгаа болов уу.


Энэ удаагийн тоглолтдоо “Freezone” хамтлаг хит болсон 20 гаруй дуугаа амьд хөгжимтэй дуулах юм.  


Тоглолт Гэгээн хайрын өдөр буюу энэ сарын 14-нд 19.00 цагт “Crocus event hall”-д болно. 



Тоглолтын хөтлөгчөөр “Үнэн үү ток шоу”, “NB & Sally” нэвтрүүлгээрээ үзэгч олны анхаарлыг татсан NB буюу Р.Нямбаяр ажиллана. Тус тоглолтод зочин уран бүтээлчид урилгаар оролцож, нэгэн үдшийг хэзээ ч мартагдамгүй онцгой болгох гэнэ. Тоглолтын найруулга, зохион байгуулалтыг BRB Agency хариуцан ажиллаж байна.


“FREEZONE-Live music concert” тоглолтын босоо тасалбар 79 мянга, VIP суудал 390 мянган төгрөгийн үнэтэй аж. 



Холбоотой мэдээ