Есдүгээр сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-29 08:31:22

09.00 цагт Монголын архитекторын эвлэлийн байранд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар ярилцана.

09.30 цагт БОАЖЯ-нд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хамтарсан Кредит Олгох Механизмын хорооны IV хурал болно.

10.00 цагт ГХЯ-нд Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Амгалан дулааны Станцын байранд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах тактикийн дадлага сургууль болно.

10.00 цагт ХСИС-д “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болж, НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ.

10.00 цагт “Дүнжингарав” төрийн үйлчилгээний нэгдсэн төвд МХЕГ-аас "Зөвлөн туслая" өдөрлөг зохион байгуулна.

12.00 цагт Гандантэгчинлэн хийдэд Дашчойнпэл дацан үүсч байгуулагдсаны 280 жилийн ойн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Гранд хилл” зочид буудалд "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

онгол ньюс" мэдээллийн төв

11.00 цагт Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” компаниас мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслах “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аяны талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт  Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ