Улаанбаатар-Эрээний галт тэрэг хоёрдугаар сарын 8, 11, 15, 18-нд явахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Улаанбаатар-Эрээний чиглэлийн зорчигчийн галт тэргийн хуваарьт бага зэрэг өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатараас Эрээний чиглэлд зорчихгүйг Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.
УБТЗ-ын цахим хуудсанд “Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяртай
давхацсан тул эл өдрүүдэд тус чиглэлд зорчих иргэдийг
аяллаа эрт төлөвлөж, бусад боломжит тээврийн хэрэгсэл сонгохыг сануулъя” хэмээн
мэдэгджээ.