"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-31 09:55:03

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.


Хуралдааны товд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудал багтсан байна.


Нийт 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар товд орсон аж.

Холбоотой мэдээ