Хоёрдугаар сарын эхээр зарим нутагт цасаар шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-01-30 09:36:08

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 2-нд нутгийн баруун өмнөд хэсэг, 3, 4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, шуурна.


Өнөөдөр Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 2-нд баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.


Салхи өнөөдөр, маргааш тал, хээрийн нутгаар, 2 дугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлэв.


Агаарын температур Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнө -37...-42, өдөртөө -22...-27, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнө -28...-33, өдөртөө -18...-23, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө -11...-16, өдөртөө -3...-8, бусад нутгаар шөнө -22...-27, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах аж. 

Холбоотой мэдээ