ОРХОН: Энэ оны хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 2,5 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-26 17:33:57
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд 85,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэ нь өмнөх жилүүдэд баталж байсан хөрөнгө оруулалтаас 2,5 дахин их юм.


Тодруулбал, Орхон аймаг жилд дунджаар 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн ажлыг санхүүжүүлж байсан юм.


Энэ жил “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас төрийн үйлчилгээний нэгдсэн төв хоёрыг барихад 5,3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Дэнж, Оюут багт “Багийн нэгдсэн байр” барьж шинээр бий болсон суурьшлын бүсэд авто зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, сургууль, цэцэрлэг барина.


Мөн авто замын засвар, өргөтгөл, шинэчлэлтэд 50 тэрбум төгрөг зарцуулна. Тус ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор “Авто зам 2024- Эрдэнэт” хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын санал, хүсэлт, зөвлөгөөг сонсжээ.


Энэ онд нийт 7,7 км шинэ зам тавих буюу улсын чанартай А1002 авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөнө. Мөн 46 байршилд 130 км автозамыг шинэчилж засварлана.   

Холбоотой мэдээ