Өнгөрсөн онд 64.3 мянган хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-01-18 11:06:32

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд нийт 64.3 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оныхоос 1.3 мянгаар буурсан үзүүлэлт юм. 


Нийт төрсөн хүүхдийг сараар нь авч үзвэл  гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол 12 дугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд мэндэлжээ. 

Нийт амьд төрсөн хүүхдийн 62.2 мянга нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бол 456 нь төрөлхийн гажигтай, 2804 нь 2500 граммаас бага жинтэй төржээ. Амьгүй төрөлтийн түвшин мянган төрөлтөд тав байна. 


Улсын хэмжээнд 2023 онд нас баралтын 17.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оныхоос 2.4 мянга, 2022 оныхоос 0.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. Нийт нас баралтын 5537 нь эмнэлэгт, 11 996 нь гэртээ /бусад газарт/ нас баржээ.


Холбоотой мэдээ