СЭЛЭНГЭ: Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-13 19:38:48

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөллийн дунд танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Тэмцээнд 8 багийн 30 гаруй иргэд оролцсоноос Сүхбаатар сумын 5-р багийн иргэн Л.Банзрагч тэргүүлж, 5-р багийн иргэн Д.Сосорбарам, 2-р багийн иргэн Ж.Доржсүрэн нар удаалж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Холбоотой мэдээ