Сөүл орчмоор их хэмжээний цас орохыг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-09 16:46:40

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 9 /Yonhap/. Өнөөдөр буюу мягмар гаргийн өглөөнөөс эхлэн Өмнөд Солонгосын зарим нутагт цас орж эхэлсэн бөгөөд оройн оргил ачааллын үед Сөүлийн бүсэд цагт 3 см хүртэл цас орох төлөвтэй байна гэж  Үндэсний цаг уур, орчны шинжилгээний агентлаг (KMA) мэдээллээ.


Сөүлийн бүсийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг өглөөний 9:00 цагт анхааруулжээ. Тус бүсэд 10 см хүртэл цас орох төлөвтэй байна. Өглөөний 10.00 цагт Дотоод хэргийн яам цасны сэрэмжлүүлгийг “анхаарах” түвшнээс хоёрдугаар шат руу ахиулжээ.


Оройн ачаалал ихтэй цагаар нийслэлд 1-3 см-ийн зузаантай цас орох төлөвтэй байна гэж КМА мэдээллээ.


Шар тэнгисийн дээр үүссэн үүл нутгийн гүн рүү нүүж, үдээс хойш ихэнх нутгаар бороо, цас орно гэж KMA мэдээлсэн бөгөөд Сөүл бүсийн ихэнх хэсгээр, Гёнги мужийн өмнөд болон зүүн нутагт, Гванжу хот, баруун өмнөд нутгийн Жолла мужад өнөө шөнөөс эхлэн лхагва гаргийн өглөө хүртэл бороо, цас  үргэлжлэн орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ