Есдүгээр сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 08:32:36

09.00 цагт "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган - 2016" ЭМЯ-ны Б танхимд болно.

10.00 цагт ТВ5 Телевизийн байранд Монголын “МЖЛ1” Японы “Дийп” холбооны тамирчдын Холимог тулааны талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Төрийн ордонд "Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил" форум болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд “Ургацын далай 2016” үзэсгэлэн худалдааны нээлт болно. 

14.00 цагт СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд зохион байгуулж буй "ӨСВӨРИЙН АВРАГЧ -2016" тэмцээн “Мон лаа”  компанийн баруун талд байрлах Гал түймэр унтраах 29 дүгээр ангид болно.

14.00 цагт Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордоны 14 давхарт болно.

18.00 цагт Уран бүтээлч Н.Цэвэлмаагийн "PORTRAIT OF HEART" бие даасан үзэсгэлэнгийн нээлт “Q” арт галерейд болно.

Холбоотой мэдээ