ЗАВХАН: Хүн, байгалийн хүйн холбоог илэрхийлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-15 14:55:06

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Цагаан уулын цадиг" нэртэй Завхан аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч байна.


Үзэсгэлэнг "Монгол бахархлын өдөр"-т зориулан хоёр өдрийн турш дэлгэх юм. Орон нутагтаа уран бүтээлээ туурвиж буй мэргэжлийн зураач, сийлбэрч, барималчдын 70 гаруй бүтээлийг дэлгэжээ.


Энэ үзэсгэлэнд хүн байгалийн хүйн холбоо болон байгалийн судалбар зургууд, монголчуудын уламжлалт аж ахуйг дүрсэлсэн уран зургуудаас гадна, сийлбэр, баримлууд дэлгэсэн байна.


"Цагаан уулын цадиг" үзэсгэлэнг зураач, барималч Б.Батсуурь, сийлбэрч Г.Доржготов, мэргэжлийн зураач Г.Батгэрэл, н.Ганзүг нарын бүтээлүүдээр дэглэж, Отгонтэнгэр, Очирваань хайрхны уран зургууд болон хүн байгалийн хүйн холбоог харуулсан сонирхолтой баримлууд дэлгэснээрээ онцлог юм.


Өнөөдрийн байдлаар тус үзэсгэлэнг 130 гаруй хүн үзжээ гэж МХАҮТ-ын Завхан салбараас мэдээлэв.







Холбоотой мэдээ