Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-09-22 07:35:42

Аргын тооллын 9 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 23 цаг 39 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ