ДАРХАН-УУЛ: Нэгдсэн эмнэлгийн оройн оношилгооны төрлийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-10 12:04:28

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж, дүрс оношилгооны үзлэг, оношилгоог оройн цагаар хийх боломжтой болжээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн эхо буюу хэт авиан оношилгоог 16.00-22.00 цаг, рентген оношилгоо 14.00-20.00 цаг хүртэл ажиллаж, оройн амбулаторийн оношилгооны төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна.


Оношилгоо, шинжилгээний цагийг үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн буюу амбулаторийн эмч шийдвэрлэн олгох аж. Иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цагийг өөрийн биеэр болон 7037-1103, 7037-3103 утсаар авах ажээ.



Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, оношилгооны төрлийг нэмэгдүүлэн ажиллахад аймгийн нэгдсэн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байна.


Ташрамд, ажлын өдрүүдэд хэт авиан оношилгоо 08.00-16.00 цаг, рентген оношилгоо 08.00-14.00 цаг, дурангийн оношилгоо 08.00-14.00 цаг хүртэл ажилладаг байсан бол ийнхүү оройн цагаар ажиллах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ