Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулах хориотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дээрх хугацаанд тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг уриалжээ.
ГССҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн оны эхний долоон сард 76
хүүхэд хурдан
мориноос унаж бэртсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн
мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унасан байна.