Тусгай зориулалтын дөрвөн авто машиныг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-20 15:10:32

Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улсын төсвийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймагт 8 тн ус тээвэрлэх авто машин, 30 метр өндөрт сунах шатны авто машин, аврах ажиллагааны багаж зэвсгээр бүрэн тоноглогдсон үндсэн зориулалтын хоёр авто машин, нийт дөрвөн авто машиныг аймгийн Онцгой Байдлын газарт гардуулав.

Эдгээр авто машиныг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нарын аймгийн удирдлагууд ОБГ-т хүлээлгэж өглөө. Энэ машинууд нь Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, БНСУ-уудад үйлдвэрлэгдсэн нэгдүгээр зэрэглэлийн хүчин чадалтай, сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон юм байна.

Ийнхүү зориулалтын авто машинтай болсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг ОБГ-ын хүчин чадал нэмэгдэж байгаад баяртай байна гэж аймгийн ОБГ-ын арга Б.Батбаяр ярилаа.

Уг авто машины нэгийг нь Гал унтраах 54 дүгээр ангид, хоёр авто машиныг нь төв гал унтраах анги буюу Гал унтраах 22 дугаар ангид тус тус хуваарилжээ. Үлдсэн нэг авто машиныг нь Шарын гол сумын Гал унтраах 55 дугаар ангид хүлээлгэн өгөхөөр болжээ.

                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ