НҮБ-ын төлөөлөгчид Уулын Карабахад хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-02 11:16:55

БАКУ, 2023 оны аравдугаар сарын 2 /VoA/. НҮБ-ын төлөөлөгчид ням гарагт Уулын Карабахт хүрэлцэн ирсэн тухай Азербайжаны тал мэдэгдлээ.


"Хүмүүнлэгийн нөхцөл байдлыг үнэлэх НҮБ-ын төлөөлөгчид ням гаргийн өглөө Карабахад ирсэн " гэж Азербайжаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт мэдээлсэн байнаӨөрөөр хэлбэл, НҮБ-ын төлөөлөгчид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа Уулын Карабахад нэвтэрсэн нь энэ юм.


Карабахын бүс нутаг Бакугийн мэдэлд орсны дараа бараг бүх оршин суугч нь буюу 120 мянга гаруй хүн Армени руу дүрвэжээИхэнх армянчууд аль хэдийн дүрвэсний дараа л НҮБ-ын төлөөлөгчдийг бүс нутагт оруулахыг зөвшөөрсөн гэж Франц улс Азербайжаныг шүүмжилсэн байна.


Арменийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Назели Багдасарян мэдэгдэхдээ "ням гаргийн өглөөний байдлаар 100 483 дүрвэгч Арменид ирээд байна" гэжээ. Ням гарагт Арменид Карабахын төлөө “бүх нийтийн залбирлын өдөр”-ийг зохион байгуулсан байна.


Үүний сацуу Армений тал “угсаатны цэвэрлэгээ хийж байна” гэж Азербайжаныг буруутгажээ. Баку үүнийг няцааж, Карабахын армянчуудыг гэр орноо орхихгүй байхыг уриалж, тэдний эрхийг хүндэтгэхээ амласан гэдгээ мэдэгдсэн байна.


2.8 сая хүн амтай Армени улс дүрвэгсдийг байршуулах ноцтой асуудалтай тулгараад байна. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо өнгөрсөн баасан гарагт дүрвэгсдэд туслахын тулд 20 сая швейцарь франк буюу 22 сая ам.долларын тусламж олгохыг уриалжээ.


Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар ирэх пүрэв гарагт Испанийн Гранада хотод хэлэлцээ хийх бөгөөд үүнд Барууны орнууд зуучилсан ажээ.



Холбоотой мэдээ