Арафатын үхлийн талаарх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Дэлхийд | Улс төр
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:02:12

ПАРИС. /ВВС/. Палестины удирдагч агсан, хорлогдсон гэх Ясир Арафатын талаарх хэргийг Францын шүүгчид хэрэгсэхгүй болголоо.

Арафат 2004 онд Парис хотын захын дүүргийн нэгэн эмнэлэгт нас нөгчсөн юм.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Арафат цацраг идэвхт бодист хордож үхсэн.

Түүний бэлэвсэн эхнэр Суха Арафат 2012 онд Францын шүүхэд гомдол гаргасан билээ.

Францын шүүхийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ хэрэгт холбогдох хүний талаар хангалттай нотлох баримт байхгүй байгаа учраас цааш үргэлжлүүлэн шүүх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Арафатын эхнэрийн хуульч, “Шүүгчид хэтэрхий хурдан шийдвэр гаргалаа. Бид дээд шүүхэд хандана” гэжээ.

Арафатын цогцост цацраг идэвхт полонийн түвшин нэлээд өндөр байгааг тогтоосон гэж 2013 онд Швейцарийн судалгааны хүрээлэн мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд